Өнгөрөгч пүрэв гарагт Чилийн Саниаго хотноо 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн үеэр багшийнхаа зааварчилгаагаар ширээн доороо орон хоргодох бяцхан хүүхдүүд.
ДЭМБ шинэ төрлийн гурван бэлдмэлд ихээхэн найдлага тавьж байгаагаа мэдэгдлээ. Их Британи, Франц болон Германы эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэгдсэн баг энэхүү шинэ бэлдмэлүүдийг гаргаж авахад оролцож байгаа гэнэ. Одоогийн байдлаар Эболагаас болж нас барагсдын тоо 5000 гараад байна.
Мексикт сургаггүй болсон 43 сурагчийн хэргээс болж ард иргэдийн эсэргүүцэл улам хурцадсаар байгаа билээ. Эсэргүүцэгчид өнөөдөр тус улсын ерөнхийлөгч Энрики Пена огцрохыг шаардаж, Засгийн газрын ордон руу халдсан байна. Түүнчлэн эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөж эхэлснээс үймээн улам их газар авсаар байна.
Өнгөрөгч даваа гарагт Берлиний ханыг нураасны 25 жилийн ой ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
АНУ-д Эболагаар өвчилсөн эмч залуу бүрэн эдгэрлээ.
Энэтхэгт есөн эмэгтэй үр тогтдоггүй болгох хагалгаа хийлгэснээс болж ар араасаа амиа алдсан хэрэг гарлаа.
APEC-ийн 2014 оны чуулган БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Грекийн нийслэл Афин хотноо их сургуулийн оюутнууд боловсролын системийг буруутган жагсаал хийсэн нь цагдаа нартай мөргөлдөх үймээн болж хувираад байна. Учир нь цагдаа нар жагсаалыг хүчээр тараах гэж оролдсоноос болж байдал улам дорджээ.
Өнгөрч буй мягмар гарагт дэлхийн хамгийн өндөр худалдааны төв буюу Нью-Йорк хотноо нээлтээ хийсэн Дэлхийн худалдааны төвд цонх угааж байсан залуус лифтний бэхэлгээ тасарснаас болж амиа алдах шахав.
Өнгөрөгч Лхагва гарагта Америкийн Ласвегас хотноо зохион байгуулагдсан дэлхийн покерийн аварга шалгаруулах тэмцээнд Шведийн оролцогч 27 настай Мартин Жэйкобсон түрүүлж 10 сая доллар хожлоо.
Glamour сэтгүүлийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг эмэгтэйг тодруулах ёслол болж өнгөрлөө.
Өмнөд солонгост өнгөрсөн гурав дугаар сарын эхээр осолдсон Өмнөд Солонгосын гатлага хөлөгө онгоц Севолын ахмад болон багийн гишүүдийг шүүх ажиллагаа өнгөрч буй долоо хоногт дуусгавар болж хөлгийн ахмадад 36 жилийн хорих ял оногдууллаа. Харин багийн бусад гишүүдийг 15 жил хорих ялаар шийтгэсэн байна.
Лалын улсын тэргүүнийг хөнөөсөн хэмээн Ирак болон АНУ-ын эх сурвалжууд өнгөрөгч даваа гарагт мэдэгдлээ. Гэхдээ АНУ-ын зүгээс Абу Бакар Аль Багдадиг хөнөөсөн гэх баримт баталгуужуулахаас татгалзаад байгаа юм.
Сирийн Кобани хотын байдал тогтворгүй, дэлбэрэлтэд өртсөн хэвээр байна.
Энэ сарын эхээр Хавайд дэлбэрсэн Килауяа галт уулын халуун магма хальж урсан хотыг аюулд заналд учруулсан хэвээр байна. Халуун лав урссаар 800 000 хүн амтай тосгоныг захаас нь шатааж, замдаа таарсан бүхнийг үгүй хийсээр байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт