
Жил бүрийн 11дүгээр сарын 16-ны өдрийг дэлхийд анч шувууд болох Шонхор, Харцага, Бүргэдийн баярын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан "ХААН ШОНХОР" өдөрлөгийг маргааш зохион байгуулах ажээ. Монголын Анч Шувуу Сонирхогчидын Холбооноос санаачилан зохион байгуулах уг өдөрлөгт Монгол түмний түүхэн өв уламжлал болсон анч харцага, шонхорын үзүүлбэрийг олон нийтэд сонирхуулах юм байна. Мөн шонхор шувуу зурах уран зургийн уралдаан зарлаж бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулахаар төлөвлөжээ.
Өдөрлөг Өлзийт хороолол дахь Морин сургалтын төвд 12 цагаас эхэлнэ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт