
Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс эхлэн ажиллаж эхэллээ. Ингэхдээ 10 дугаар сарын 1 хүртэл авто машин олгогч нарт албан татвар, түрээсгүйгээр авто машинаа борлуулах боломж олгож байгаа аж.
Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа нээсэнтэй холбогдуулан Замын цагдаагийн албатай ярилцан импортоор орж ирсэн буюу улсын дугааргүй авто машинууд энэ сарын 27-ныг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд Баянзүрх дүүргээс явах бол уулын замаар, бусад дүүргээс явах бол нарны гүүр, яармаг, сонсголон авто худалдааны цогцолбор гэсэн маршрут гаргасан байна. Цаашдаа авто машинуудаа төмөр замаар шууд тээвэрлэн буулгах нөхцлийг Зам тээврийн хөгжлийн яамтай ярилцан ирэх жилээс эхлэхээр болсон аж. Нийслэл Улаанбаатар хотод, Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагаанд нь импортоор орж ирсэн авто машинд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийдэг аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт