Шилдгийн шилдэг уран бүтээлчдийг тайзан дээр тоглуулж, уран бүтээлийг нь үзэгчдэд сонордуулдаг "Virtuoso -2014" гала концерт 12 дахь жилдээ болох гэж байна. Ирэх сарын 4-нд эгшиглэх уг гала тоглолтод 16 уран бүтээлч сонгогдон уригджээ.
Г.Ариунбаатар
Дуурийн гоцлооч, Монгол Улсын гавьяат жүжигчин тэрбээр ЗХУ-ын ардын жүжигчин, Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаанд тэргүүлсэн амжилтаараа “Оны шилдэг уран бүтээлч”-ээр шалгарав.
Ч.Амарбаясгалан
“Хөсөгтөн” хамтлагийн ятгачин. Тэрбээр ОХУ-д болсон олон улсын язгуур хөгжимчдийн уралдааны гоцлол хөгжмийн төрөлд II байр эзэлсэн амжилтаараа “Оны шилдэг уран бүтээлч” боллоо. “Хөсөгтөн” хамтлаг дэлхийн олон орны нэр хүндтэй тайзнаа монгол үндэснийхээ хөгжмийн гайхамшийг харуулан тоглоход түүний хичээл зүтгэл, ур чадвар шингэсэн билээ.
Д.Сугархүү
Улсын филармонийн контрбасс хөгжимчин. ОХУ-д Хөгжмийн дээд сургууль дүүргэж, Италийн Венецид Урлагийн академид таван жил сурсан эрдмээ эх орондоо зориулж яваа авьяастай уран бүтээлч. Тэрбээр энэ онд уран бүтээлийн “Dolche basso & chello” тоглолтоо виолончель хөгжимчин Аззаяатай хамтран үзэгчдийн хүртээл болгосон. Тэрбээр хөгжим урлаач Д.Түвшинтөрөөр урлуулсан Монгол контрбасс хөгжмөөрөө “Виртуозо-2014”-д тоглоно.
Б.Мөнхбаатар
“Түмэн эх” чуулгын уртын дуучин. “Дуртмал сайхан” олон улсын уралдааны уртын дууны төрлийн Гран При шагналт, 2014 онд ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаагийн нэрэмжит Ардын богино дуу дуулаачдын мэргэжлийн дуучдын улсын уралдаанд дэд байр эзэлсэн, АНУ-ын Сан Франциско хотод Пан Азийн хөгжмийн урлагийн их наадамд амжилттай оролцсон. “Талын морьтны дуу” бие даасан хоёр дахь тоглолтоо толилуулсан тул сонгогдон уригджээ.
Хо Инжэ
ХБК-ийн оюутан.”Виртуозо” уралдааны 2014 оных буюу “Виртуозо-3” уралдааны Гран при шагналт. Мэргэжлийн багш нь С.Саянцэцэг.
Т.Содгэрэл
Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын бүжигчин. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард “Тусгал” тоглолтоо олонд хүргэсэн бол зун Арабын нэгдсэн Эмират улсад болсон олон үндэстний бүжигчдийн “Summer fistewal”-d чуулгынхаа уран бүтээлчидтэйг Монгол ардын бүжгийн гайхамшгийг үзүүлсэн.
Ү.Уртнасан
ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн I курсийн оюутан. Өнгөрсөн хавар Монголд болсон Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын II уралдааны B ангиллын дэд байрын шагналт. Өмнө нь Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдаанд III байр эзэлж байсан, Швейцарь улсад болсон П.И.Чайковскийн нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцож П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн төв сургуульд сурах эрхээр шагнуулсан.
Түүний мэргэжлийн багш Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг
“Арга билэг” хамтлаг
Швейцарийн жааз хөгжимчидтэй хамтарсан “Агула” тоглолтыг Улаанбаатар хотод хийж шинэ бүтээлүүдээрээ цомог гаргасан. Тус хамтлаг өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын зургаан хотод аялан тоглож, этно жааз стилиэр Монголын хөгжмийн урлагийн хөгжлийн өнөө цагийн өнгийг илтгэн харуулсан юм.
Э.Мөнхбаяр
ХБК-ийн морин хуурын ангийн нэгдүгээр курсийн оюутан. ОХУ-ын Эрхүү хотод болсон “Байкальские струны” чавхдаст хөгжимчдийн олон улсын наадамд “Тод арт” агентлагийн зуучлалаар амжилттай оролцсон. Удахгүй Эрхүү хотын Улсын филармонийн симфони найрал хөгжимтэй төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын морин хуур, симфони найрал хөгжмийн концертыг БНХАУ-ын удирдаачийн удирдлагаар гурван ангиар нь тоглохоор явна. Түүний мэргэжлийн багш Н.Буянбаатар.
Х.Тамир
”UB ballet” балетийн сургуулийн суралцагч. БНСУ-д болсон өсвөрийн балетчдын уралдааны алтан медальт, энэ амжилтаараа тус улсын Урлагийн академид 50 хувийн хөнгөлөлттэй суралцах урилгатай авьяастан. 2012 онд Дуурь бүжгийн эрдмийн театр БНХАУ-ын Тянь Жин хотод П.И.Чайковскийн “Щелькунчик” балет тоглоход оролцсон. Түүний мэргэжлийн багш балетийн жүжигчин Ц.Жаргалан.
Б.Билгүүн
ХБК-ийн хийл хөгжмийн ангийн II курсийн оюутан. Тоглох ур чадвараар үеийнхнээ тэргүүлж буй тэрбээр өмнө нь Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан, Чех улсад болдог алдарт хийлч Ж.Косианы нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд нэг бус удаа амжилттай оролцсон. АНУ-д болсон олон улсын өсвөрийн хөгжимчдийн “Кришендо” уралдаанд тэргүүлсэн амжилтаараа Нью-Йоркийн “Карнеги холл”-д тоглосон уран бүтээлч. Мэргэжлийн багш ньМУГБ Л.Алтанцэцэг.
Н.Жигжиддорж
Морин хуурч, Морин хуурын чуулга, “Арга билэг” хамтлагийн гоцлол хөгжимчин. Энэ онд уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийхдээ хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуур, найрал хөгжимд зориулсан II концертыг анхлан тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. “Арга билэг” хамтлаг Швейцарийн жааз хөгжимчидтэй хамтарсан “Агула” тоглолтыг Улаанбаатар хотод хийж шинэ бүтээлүүдээрээ цомог гаргасан. Тус хамтлаг өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын зургаан хотод аялан тоглосон. Энэ бүхэнд Н.Жигжиддоржийн авьяас, хөдөлмөр шингэсэн билээ.
Сонгодог хөгжмийн дөрвөл
ХБК-ийн хийлийн ангийн оюутан Б.Билгүүн, Б.Дөлгөөн, виолончелийн ангийн оюутан Ж.Доржсүрэн, альт хөгжмийн ангийн оюутан Т.Энх-Отгон. Квартет төрлөөр гар нийлэн тоглож, дэлхийн хөгжмийн зохиолчдын алдарт бүтээлүүдийг сонсогчдын хүртээл болгож яваа хамт олон. Тэд урын сандаа А.Вивальди, Й.Гайдн, В.А.Моцарт, А.Дворжак нарын дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын болон ардын жүжигчин Ж.Чулууны уран бүтээлтэй. Цөөхүүл хөгжмийн мэргэжлийн багш нь МУУГЗ Ч.Чинбат.
Б.Номуун
ХБК-ийн ятга хөгжмийн ангийн сурагч. ОХУ-ын Улаан-Үд хотод болсон өсвөрийн хөгжимчдийн олон улсын “Найдал-2014” уралдааны Гран при шагналт. Мэргэжлийн багш нь Ч.Мөнх-Эрдэнэ.
“UNICO” хамтлаг
Сонгодог хөгжимчдийн ”UNICO” хамтлаг. Флейт хөгжимчин Т.Оргилцэцэг, гобой хөгжимчин Г.Долгорсүрэн, кларнет хөгжимчин Б.Энхтуул, фагот хөгжимчин Б.Нямдаваа, Валторн хөгжимчин Т.Хуяг нар Монголын хөгжмийн ертөнцөд шинэ өнгө, шинэ эрч хүч нэмэхээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тэд энэ сарын 4-нд анхны тоглолтоо үзэгчдэд өргөн барьсан.
Э.Номин
ХБК-ийн төгөлдөр хуурын ангийн оюутан. Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны B ангиллын тэргүүн байрын шагналт. Тэрбээр энэ амжилтаараа Польш улсын Хөгжмийн академид сурах эрхээр шагнуулсан. Мэргэжлийн багш нь Ц.Шаравцэрэн.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт