Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр UBS телевизийн “Улс төрд шинэ манлайлагч”-зорилтот, телевизийн төслийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар ямар байр суурь баримтлах, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх талаар ингэж ярьсан юм.
“УИХ-ын гишүүд хууль тогтоох ажлаа л хийх хэрэгтэй байна. Ганцхан шинэ Ерөнхий сайд л УИХ дотроос томилогдоно. Бусад нь давхар дээл өмсөхгүй... Шинэ Ерөнхий сайд хэрвээ “Дараа нь би Ерөнхийлөгч болно” гэж бодож байгаа бол үгүй юм. Ерөнхий сайд нүдний нуухтай биш, зүрхтэй нухалдах хүн байх учиртай. Хямрал мөн үү үгүй юу гэж биш. Харин хямрал юунаас гарав гэж асуудлын гол руу шууд орох ёстой. Хамгийн чухал нь улс төрийн намууд болон бүлгүүд дахин Засаг унагах санаачилга гаргахгүй гэдгээ бичгээр батлах хэрэгтэй байна. Ингэж байж л олны болон олон улсын шинэ Ерөнхий сайдад итгэх итгэл сэргэнэ шүү”
Үүнээс харахад шинээр эмхлэгдэх Засгийн газарт УИХ-ын гишүүд орохгүй, бүх сайдуудыг гаднаас томилох магадлалтай. Ингэснээр өмнөх Засгийн газрууд шиг бүлэг, фракцуудын ашиг ашиг сонирхолыг нэгтгэсэн эрээвэр биш мэргэжлийн Засгийн газар байгуулагдах найдлага байгаа юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт