ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг дэвшлээ /ҮЗХ-ны хурал фото зургаар/

    ҮЗХ-ны хурлаар эхэлж намын даргын асуудлыг хэлэлцэв. Н.Алтанхуяг сайн дураараа ажлаа хүлээлгэн өгснөөр нэр дэвшигч З.Энхболд санал нэгтэй АН-ын даргаар сонгогдлоо.

    ҮЗХ-ны санал хураалтаар 53.6 хувийн саналаар Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад дэмжигдлээ.

    Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал нар.

    Ч.Сайханбилэг мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

    Р.Амаржаргал мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.

    Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн санал хураах хайрцаг.

    Тооллогын комисс хуралдаж байна.

    ҮЗХ-ны гишүүдийн нэр дэвшигчдэд өгсөн саналыг тоолохоор хайрцагийг нээж байна.

    Санал хураалт дуусч, тооллогын дүнг ҮЗХ-ны гишүүд хүлээж байгаа нь.

    Нэр дэвшигч хоёр дүнгээ сонсож байна.

    Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын сунгаанд яллаа.

    Ийнхүү АН-ын ээлжит ҮЗХ-ны хурал амжилттай болж өндөрлөв.

    УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг гэж хэн бэ?

    Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.  Хууль зүйн ухааны магистр. 

    Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж,  1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

    2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа  дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байв.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй