ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Залуу зохиолчид цусаа “бэлэглэнэ”

            Монголын Залуу Зохиолчдын Нэгдэл /МЗЗН/-ийн зохиолч, яруу найрагч залуус маргааш Цус судлалын үндэсний төвд цусаа хандивлана. Тус төв энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад 10 гаруй хувь илүү цус цуглуулсан ч бүлгийн хувьд нөөц хомсдолтой байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, жил бүр цусны бүлгээр ялгаатай өвчлөл, хэрэглээ ихэсч байгаа юм байна.

            ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эдийн засгийн дундаж хөгжилтэй орнуудын хүн амын 1.5 хувь нь цусаа бэлэглэвэл хэрэгцээг хангана гэж үздэг бол манай улсын хэмжээнд 0.8 хувьтай байдаг гэнэ. Тиймээс өөрийгөө эрүүл гэж тооцдог 17 нас хүрсэн 45 кг-аас дээш жинтэй иргэн цусаа хандивлахад гурван төрлийн бүтээгдэхүүн болж, гурван хүний амийг авардаг байна. Дэлхий дээр өдөрт 800 ээж төрөхийн хүндрэлээс болж амиа алддаг ажээ. Үүний гуравны нэг нь зүүн өмнөд азийн иргэд өртөж байгаа бөгөөд манай улсад ч бас эхийн эндэгдлийн ихэнх хувийг цус алдсанаас үүддэг юм байна. Мөн осол гэмтэл, мэс ажилбарын үеэр цусны хэрэгцээ шаардлага нэмэгддэгийг эмч мэргэжилтнүүд хэллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй