ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Ичиножёог халамжилдаг бүсгүй

    Сүмогийн дэвжээг А.Ичинноров буюу Ичиножёо гэх монгол залуу “чимж” эхэлсэн. Түүнийг том биетэй болохоор япончууд “Мангас” хэмээн өхөөрдөж нэрлэдэг. Түүний төлөө нойроо хугаслан яваа нэгэн бүсгүйн талаар Японы “Асахи” сонинд нийтэлжээ.

    Энэ бүсгүй бол Ичиножёогийн дэвжээний эзэгтэй Миура Макото. Дотрын эмч мэргэжилтэй, хоёр хүүхдийн ээж тэрбээр хүүхдүүдээ өсгөж, эмчийн ажлаа хийхийн хажуугаар түүний арын албыг залгуулдаг. Барилдааны үеэр өглөө 4.30-д босож, Ичиножёог сүмо бөхийн ордонд хүргэж өгөөд, ажил руугаа явдаг байна.

    түүнд япон хэл, японы ёс заншлаас заадаг аж. Ханз үсэг заасан энэ бүсгүйн ачаар тэрбээр үсэг сайн сурч, утасны мессежийг ханзаар галиглан бичиж чаддаг болжээ.

    Миура Макото Анагаахын их сургуулийн магистрт суралцаж байхдаа эмнэлэгт хүн эргэхээр ирсэн Минато Ояакататай танилцаж, 2001 онд гэрлэжээ. Дэвжээний эзэгтэй  түүнд “Хэрвээ найз бүсгүйтэй болвол надтай  танилцуулаарай” хэмээн түүнд захидаг гэнэ.

                                                                                              Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй