ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн 6 чиглэлийн замналд түр хугацаагаар өөрчлөлт орно

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 31-ний 23:00 цагаас 2017 оны 08 дугаар сарын 10-ны 23:00 цаг хүртэл 21-р хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

    Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Үүнд:

    -  Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”,  Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:46 “Улаанчулуут-Их наран-Вокзал”, Ч:57 “Улаанчулуут-Их наран-МУИС” чиглэлүүд Далангийн замаар явж үндсэн замналдаа орох

    - Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж үндсэн замналдаа орох

    - Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис Соосэ-Далангийн зам”  чиглэл Үйлдвэрчний эвлэлийн гудамжаар явж  Ханын материалын эцэс дээр буцаж эргэхээр тус төлөвлөлт хийгээд байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй