
I бүлгийн цустай хүмүүс бол гал махбодтой гэсэн үг юм. Тэд бол хүчирхэг үзэл бодолтой, бусдыг байлдан дагуулах, манлайлах чадвартай, аливаа юмны арга эвийг олохдоо гарамгай хүмүүс байдаг. Гал махбодтой хүмүүс маш хүчтэй сэтгэл хөдлөлтэй, түргэн зантай, атаархуу байх нь элбэг. Амьдралын төлөө цуцалтгүй тэмцдэг чанараараа тэд хэзээд бүхний тэргүүн эгнээнд алхдаг байна.

Энэ бүлгийн цустай хүмүүс нь агаар махбод буюу ивээгч элементтэй юм. Тэд бусдад урам зориг, итгэл найдвар хайрлаж чаддаг, тэвчээртэй, асуудлын эерэг талыг олж харж чаддаг. Мөн шударга ёсны төлөө цуцалтгүй тэмцэж, нэр хүндээ хамгаалахын тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг. Сул тал нь, маш зөрүүд, мөн ихэнхдээ хоолны дуршил маш ихтэй хүмүүс байдаг.

Шороон махбодтой хүмүүс. Төсөөлөн бодох, зохион бүтээх мөн итгэл даах чадвартай. Хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байж, таашаал авч чаддаг, бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсдог. Ерөнхий байдал нь, нэг их чалчаа биш, дуу цөөтэй, бухимдхаараа дуугаа хураадаг, заримдаа бусадтай харилцах тал дээр асуудал тулгардаг.

Ус махбодтой бөгөөд үүн шигээ тааж тааварлахын аргагүй ойлгомжгүй боловч маш халамжтай, бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг, хошин шогийн мэдрэмжтэй хүмүүс юм. Мөн нөхөрсөг, ажилч хичээнгүй, ачааллыг дааж чаддаг, бүтээлч сэтгэхүйтэй байна.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт