
Коннор хүү эрүүл саруул сэтгэдэг ч хоёр гарынх нь эрхий хуруу байхгүйгээс болж танин мэдэхүйн болон хөгжих тал дээр бусдаас хоцорч эхэлжээ. Хүүхэд бүр л аливааг барьж, хүртэж, амталж мэдэрдэг учраас хүртэх мэдрэхүй нь бага хөгжиж буй хүүдээ эцэг эх нь ихээхэн санаа зовниж хүүгээ бүрэн хуруутай болгох арга зам хайж эхэлсэн байна.
Хүү нь 5 хуруутай бээлий харж гайхах, хүүхдүүд видео тоглоом тоглож байхад чадахгүй байх зэргээс болж хүү нь ихээхэн сэтгэлээр унаж эхэлсэн байна. Тиймээс эмч нар хүүгийнх нь долоовор хурууны ясыг яльгүй зайтай болгож, шинэ үе нэмэн эрхий хурууны оронд ашиглуулах болсоноор хүү болон түүний эцэг эх одоо хамаагүй жаргалтай болжээ. Коннор одоо аливааг бүтэн барьж, мэдрэн бүх зүйлстэй төвөгшөөлгүйгээр харьцаж чадах болсон байна.

![]()
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт