ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эболагийн эсрэг 3 төрлийн бэлдмэлийг туршина

    ДЭМБ-с энэхүү үхлийн аюулт вирусын эсрэг боломжит бүх арга хэмжээг авж байгаа юм. Үүний нэг илрэл нь 10 дугаар сарын дундуур АНУ болон Япон улсад үйлдвэрлэсэн эбола вирусын эсрэг бэлдмэлийг мянга гаруй өвчтөнд хэрэглэсэн төдийгүй вирусээр өвчлөөд амьд үлдэж чадсан хэдхэн хүний цусанд хийсэн эмчилгээг хүртэл туршиж үзээд байгаа юм байна. Харамсалтай нь үр дүнг тооцоход хугацаа шаардагдах учир үргэлжлүүлэн судагаа хийсээр байна.

    Тэгвэл өчигдөр  ДЭМБ шинэ төрлийн гурван бэлдмэлд ихээхэн найдлага тавьж байгаагаа мэдэгдлээ. Их Британи, Франц болон Германы эрдэмтэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэгдсэн баг энэхүү шинэ бэлдмэлүүдийг гаргаж авахад оролцож байгаа юм байна. Ирэх сард дээрх 3 төрлийн бэлдмэлийг эболагийн эсрэг туршихад бэлэн болох аж.

    Албан ёсны тоо баримтаар эбола вирусээр 5000 гаруй хүн нас барж , халдвар авсан хүний тоо 13000 хүрээд байгаа бөгөөд урьд хожид ийм их гарц хохирлыг учруулж байсан тахал өвчин тохиолдож байсангүй гэж ДЭМБ-с онцлов.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй