
Чихрийн шижин гэдэг нь цусан дахь сахарын хэмжээ ихэсч, шээсэн дэх сахар нэмэгдэснээр илэрдэг өвчин юм. Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна.
![]()
Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг. Цусан дахь сахарын хэмжээ хэт их байх нь зүрх, мэдрэл, бөөрийг гэмтээдэг. Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх хүрээлэнгээс мэдээлж байгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий дээр 382 сая хүн тус өвчнөөс болж шаналж байгаа бөгөөд тэдгээрийн 316 сая хүн нь чихрийн шижин өвчний хоёр дугаар үе шатанд орсон буюу амь насанд халтай, аюултай хэмжээн өвчилсөн байгаа юм.

Энэ нь дэлхийн 10 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа гэсэн үзүүлэлт төдийгүй 2035 он гэхэд 592 сая болж нэмэгдэх гэнэ. Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож, 3,8 сая хүн хорвоог орхиж байна. Түүнчлэн чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд байдаг гэсэн судалгаа гарчээ.

Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг жил бүр 160 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд өвчний хор хөнөөл, урьдчилан сэргийлэн арга зам зэргийн талаар ард иргэддээ мэдээлэл хүргэхийг зорилго болгодог байна. Тус байгууллагын зүгээс эрүүл амьдралын хэв журмыг мөрдөхийг л голчлон уриалдаг гэнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт