
Цагдаагийн байгууллагын түүхт 96 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа алба хаагчдад цагдаагийн цол, шагнал гардууллаа. Нийт 100 гаруй цагдаагийн албан хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар салбарынхаа шагнал хүртлээ. Тухайлбал, цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс, цэргийн гавьяаны одонгоор ЦЕГ-ын зохион байгуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхбат, ЦЕГ-ын зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Н.Лхагвасайхан нар шагнууллаа.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт