Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад , дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам боллоо. Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэн оролцдог тус наадмыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Үндэсний хувцасаар дамжуулан залуу хойч үедээ түүх, соёлоо уламжлан үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой анх зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ өдгөө улс, хотдоо жуулчдыг татах нэгэн чухал наадам болж чаджээ" хэмээн наадмын ач холбогдлыг өндөр үнэлэв. Мөн шилдэг дүүрэг, шилдэг байгууллагад шагнал гардуулсан юм. “Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн, Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээ зохион байгуулагдав.Мөн 18 метр өргөн, 14 метр өндөр хамгийн том “Хүннү” дээлийг дэлгэж, хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхуулсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт