ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний спортын V наадам өндөрлөж, аваргуудаа тодрууллаа

            ССАЖЯ болон Спортын бэлтгэлийн төвтэй хамтран жил бүр зохион байгуудаг үндэсний Спортын их наадмын үндсэн төрөлд мөсний шагайн харваа тэмцээн орж буй. Энэ жилийн V их наадмын салхийг хагалж өнгөрсөн хоёрдугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотод Хатан Туулын мөсөн дээр Хар усан тохойд амжилттай зохиогдож өндөрлөсөн. Наадамд Орхон, Дархан уул, Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Баянхонгор, Төв, Дорнод, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын долоон дүүрэг, 17 баг, дэвжээ, 184 харваач оролцсон юм.

    Цуваа харвааны төрөлд

    I байр: Т.Баасанхүү (Архангай, Эрдэнэмандал “Хүнүй дэвжээ”) түрүүлж алтан медаль, мөсний шагайн Монгол Улсын мэргэн цол

    II байр: Мөсний шагайн МУ-ын мэргэн Н.Уламбаяр (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг) удаалж, мөнгөн медаль

    III байр: Х.Амарсайхан (Архангай,“Батцэнгэл дэвжээ”) хүрэл медаль хүртэв

     Талын харвааны төрөлд

    I байр: Мөсний шагайн МУ-ын мэргэн Д.Батсайхан (Улаанбаатар, Хан-Уул дүүрэг), Д.Ууганбаяр (Орхон аймаг) нар тэргүүлж алтан медаль, мөсний шагайн Монгол Улсын хошой мэргэн цол тус тус хүртлээ.

    II байр: Б.Нямбат, Б.Үнэнбаатар (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг) мөнгөн медаль

    III байр: Мөсний шагайн МУ-ын дархан мэргэн С.Чулуун-Эрдэнэ (Архангай, Эрдэнэмандал “Шавь дэвжээ”), мөсний шагайн МУ-ын мэргэн Б.Лхагважав (Архангай, Эрдэнэмандал “Хүнүй дэвжээ”) хүрэл медаль хүртсэн.

     

    Наадмын үндэсний сурын харваа

    Багийн харваанд:МУ-ын даяар дуурсах мэргэн Ш. Даваахүү ахлагчтай Орхон аймгийн “Хангарьд” клуб түрүүлж, улсын мэргэн Д.Норжмаа ахлагчтай Зэвсэгт хүчний “Алдар Жем” баг удаалан, спортын мастер П.Баттүшиг ахлагчтай “Уурхайчин” гутгаар байр эзлэв.

            Эрэгтэйчүүдийн харваа

    I. Б.Батбаатар-спортын мастер,”Алдар Жем” баг

    II.А.Энхтөр-спортын мастер,”Хангарьд” клуб

     III.Л.Отгонбаяр-МУ-ын гоц мэргэн ”Хангарьд” клуб

    Эмэгтэйчүүдийн харваа

    I. Г.Батзаяа-улсын мэргэн, ”Шинэ Налайх” баг

    II. М.Мөнх-Амгалан-спортын мастер,”Хангарьд” клуб

    III. Д.Норжмаа МУ-ын мэргэн ,”Алдар Жем” баг

    Буриад сурын харваа

    Багийн харваанд хүндэт мэргэн Г.Ломбодорж ахлагчтай Дорнод аймгийн баг тэргүүлж, МУ-ын гарамгай мэргэн Ц. Хүдэрчулуун ахлагчтай Баянзүрх дүүргийн баг хоёрдугаар, спортын мастер Х.Баасанхүү ахлагчтай Орхон аймгийн “Хангарьд” клуб гуравдугаар байр эзэллээ.

    Буриад сурын эрэгтэйчүүдийн харваанд Дорнод аймгийн харваачид шалгарсан юм.

    I. О.Сүхбаатар-спортын мастер

    II. Б.Базар-залуу харваач

    III. З.Ариунбат-спортын мастер

    Эмэгтэйчүүдийн харваа

    I. М. Саранзаяа-спортын мастер Өмнөговь аймаг

    II. Д.Оюунжаргал-спортын мастер, Дорнод аймаг

    III. Ж.Нямдаваа-спортын мастер, Сүхбаатар дүүрэг

    Уламжлалт сурын харваа

    Багийн харваанд “Хангарьд” клубийн харваачид нэгдүгээр, “Алдар Жем” багийнхан хоёрдугаар, Дархан-Уул аймгийн баг гуравдугаар байр эзэлсэн.

    Эрэгтэйчүүдийн харваа

    I. Ц.Энхчулуун-спортын мастер, Баянзүрх дүүрэг

    II. Б.Үнэнбат -залуу харваач,”Алдар Жем” баг

    III. Ариунбат-залуу харваач

    Эмэгтэйчүүдийн харваа

    I. М.Батгэрэл-залуу харваач-Төв аймаг

    II. Д.Цэцэг-МУ-ын мэргэн, АПУ компанийн “Зэв алтан түрүү” баг

    III.Б.Өлзий-Орших-спортын дэд мастер

    Урианхай сурын харваа

    Багийн харваанд МУ-ын мэргэн Х.Болдбаатар ахлагчтай “Шинэ Налайх” баг түрүүлж, спортын мастер С.Чимэддорж ахлагчтай “Хангарьд” клуб дэд байр, спортын мастер Ж.Баян-Өлзий ахлагчтай Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ” баг гутгаар байранд шалгарсан юм.

    Цуваа харваа

    I. Ж.Энх-Амгалан-Хэнтий аймаг

    II. С.Дүгэржав-Сэлэнгэ аймаг

    III.Б.Хатансайхан-спортын мастер, “Алдар Жем” баг

    Шагайн харваа

    Энэ жилийн үндэсний спортын наадам өмнөх жилийн наадмуудаас аймгийн цолтой олон харваач оролцсон. Мөн АНУ-д ажиллаж, амьдардаг шагай харваачид зорин ирсэн нь тэмцээний гол онцлог байв. Наадамд Монгол Улсын үлэмж дархан мэргэн 38, Дархан мэргэн 21, Гарамгай мэргэн 18, Улсын мэргэн 16, Дэд мэргэн 19, Харьшгүй мэргэн 18, Аймгийн гоц мэргэн 64 байлаа. Харваачдаас хамгийн ахмад нь 70 настай Хэнтий аймгийн багийн ахлагч Бүрнээ, хамгийн бага настай нь11 настай Дорноговь аймгийн өсвөрийн багийн харваач Тэмүүлэн, Дөлгөөн нар.

    Шагайн харвааны тэмцээнд нэгдүгээр байранд Б.Болд ахлагчтай Сэлэнгэ, хоёрдугаар байранд Ц.Энхбат ахлагчтай Төв, гуравдугаар байранд Ж.Батмөнх ахлагчай Баянхонгор аймгийн баг оров.

    Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй