
Засгийн газрын хуралдаанаар “Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг хэлэлцэн шинэчлэн батлав. Ингэснээр Нийслэлийн гэр хорооллын өрх шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрх 50 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон байна.
Тухайн хэрэглэгч хүйтний улиралд орой, шөнийн цагаар зөвхөн хүн оршин сууж байгаа орон байрны халаалтын болон ахуйн зориулалтаар хэрэглэсэн цахилгаандаа хөнгөлөлт авах юм.
Хүйтний улирлын үргэлжлэх болон цахилгааны орой, шөнийн тарифыг мөрдөх хугацаа, хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний хүчин чадал, техникийн боломжоос хамааруулж Эрчим хүчний зохицуулах хороо тогтооно.
Мөн хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан, баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй, цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангасан байх, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгааны өр төлбөргүй байж энэхүү хөнгөлөлтөд орох юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт