ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Диана гүнжийн даашинзыг 100 мянган доллараар худалдана

    Гүнжийн хамгийн дуртай даашинзнуудын нэг болох энэхүү ягаан чимэглэл бүхий даашинзыг Диана 1993 онд Лондон дахь дээдсийн уулзалтын үеэр өмсөж байжээ. Өнөөг хэр нь чамин загварлаг хэвээр байгаа тус даашинзыг 60-80 мянган доллараар худалдаалах юм байна.

    1993 онд гүнж Малайзын хаан Azlan Muhibbuddin Shah-тай уулзах үеэрээ өмссөж байжээ. Номин ногоон өнгөтэй цээж ил гарсан торгоор хийсэн тус даашинзыг гүнжийн хамгийн итгэмжит загвар зохион бүтээгч Катрин Уолкер зохиожээ. Гүнжийн даашинзыг мөн 60-80 мянган доллараар худалдаалах юм байна.

    Гүнжийн бругунди загварын ноосон пальто. Хамгийн загварлаг пальтогоор үеийн үед нэрлэгддэг. Гүнж тус пальтогоо 1980-аад оны эхээр өмсөж байсан.

    Гүнжийн хамгийн төгс загвар бүхий, гахалтай даажинз болох цагаан урт торгон даашинзыг алдарт зохион бүтээгч Зандра Ройдес уралжээ. Тус даашинзыг 80-100 мянгал доллараар худалдаалахаар төвөлвөлсөн байна. Тус даашинз нь Диана гүнжийн хамгийн хайртай даашинз байсан гэдэг.

    Түүнчлэн тус дуудлага худалдааны бас нэгэн онцгой зүйл нь хунтайж Уильям гүнгийн ахайтан Кэйт Мидлтон нарын 2011 оны 4 сарын 29-нд болсон хуримын бялууны хэсэг юм байна. Энэ нь тэдний дурсамж, хааны гэр бүлийн түүхийн нэгээхэн хэсэг учраас дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Тус бялууны хэлтэрхийг 1000-2000 доллараар худалдаалах гэнэ.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй