ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Иргэд тэтгэвэрт гарах насаа сонгох боломжтой

    Засгийн газар Олон улсын валютын сангийн шаардлагаар тэтгэврийн насаа 65 болгож нэмэгдүүлсэн хэдий ч өчигдөр тэтгэврийн насыг бууруулах болон иргэд өөрсдийн сонголтын үндсэн дээр тэтгэвэрт гарах боломжийг бүрдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, улсад 30-35 жил ажилласан бол шууд тэтгэвэрт гарах боломжийг нээж өгч байгаа аж.

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэхүү төслөөр иргэд 50, 55, 60 настай болж, тэтгэврийн насанд хүрсэн ч үргэлжлүүлж ажиллах сонирхолтой байдаг. Ийм иргэдийн хувьд 60, 65 насандаа ч тэтгэвэртээ гарч болохоор сонголт бий болгож байгаа юм. Мөн олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн хувьд хүүхдийнхээ тоогоор ажилласан жилээ 1.5 жилээр тооцуулж тэтгэврээ эрт тогтоолгох боломжтой болсон.

    Үүнтэй уялдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3-т зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалдаг одоогийн хуулийн заалтыг ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүчингүй болгож, ажилтан өөрөө хүссэний дараа хөдөлмөрийн гэрээг цуцалж байхаар Хөдөлмөрийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Уг хуулийн төслийг үдээс хойш УИХ-ын чуулганаар хэлэлцэж гишүүдийн 82 хувь нь хэлэлцэхийг дэмжжээ.


     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй