ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ШТС-ууд ажиллахгүй байгаа тул жолооч та шатахуунаа нөөцөлнө үү

    Орон нутагт тог тасарснаас болж шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна. Үүнтэй холбоотойгоор орон нутаг руу зорчиж буй иргэдийг шатахуунаа нөөцөлж явахыг зөвлөж байна. Архангай, Булган аймгуудын нутаг дэвсгэрт өчигдөр хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан. Үүний улмаас Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Завхан аймгуудын 125 сум одоогийн байдлаар тог цахилгаангүй байна.

    Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна. Иймд жолооч нар онцын шаардлагагүй бол дээрх аймгууд руу зорчихгүй байх, зорчсон тохиолдолд түлш, шатахууныг нөөцөлж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй