ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Долдугаар сарын 7-нд наадам зохион байгуулахыг хориглов

    Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбоотойгоор ирэх сарын 7-нд бүх аймаг, сумдад наадам зохион байгуулахыг хориглох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ. 

    Хэрэв хоригийг зөрчиж наадам зохион байгуулсан тохиолдолд хуульд заасны дагуу иргэнд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг, хуулийн этгээдэд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван нэгээс арван зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна.

    Мөн зарим аймгийн наадам тэмдэглэх хугацааг өөрчилжээ. Тухайлбал :

    • Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Улсын баяр наадамтай хамтатган долоодугаар сарын 21-22-нд,
    • Зарим суманд шүлхий өвчин гарсан, нийт нутгаар нь гантай  байгааг харгалзан Дорноговь аймгийн наадмыг долоодугаар сарын 28-9-нд,
    • Зүүн бүсийн хурдан морины уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн наадмыг долоодугаар сарын 28-29-нд зохион байгуулахаар боллоо.
    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй