
Энэ талаар Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Сэм Уольш хэлсэн үгэндээ "Монгол Улсын эдийн засаг тогтворгүй болох хандлага ажиглагдаж байгаа. Эдийн засгийн хямрал Ерөнхий сайд огцорсноор бүр илүү гүнзгий ажиглагдах болно. Гэсэн ч бид бүхэн шинэ Ерөнхий сайдыг энэ бүхнийг залруулна гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа. Бид Монгол Улстай зэс болон алтны олборлолтын тал дээр нягт уялдаатай ажилладаг. Мөн хамтын ажиллагааны томоохон гэрээ байгуулсан. Учир нь Рио Тинто групптэй хийсэн гэрээний 34 хувийг Монгол Улс эзэмшдэг учраас бид ирээдүйн эрсдэлтэй тулгарахгүйн тулд урьдчилан сэргийлэх нь зүйн хэрэг. Төрийн өндөрлөг солигдлоо гээд бидний байгуулсан гэрээнд өөрчлөлт орохгүй ч гэлээ ямарваа нэгэн хэлбэлзэл гарах эрсдлээс болгоомжилж байна гэжээ.

Мөн тэрээр Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын Ерөнхий сайд солигдсон нь бидний цаашдын харилцаанд илүү ашигтай байж ч болох юм. Бид Монголын Оюутолгойн уурхайтай хийх шинэчлэл болон өргөтгөлийн хэд хэдэн гэрээг ирэх 12 дугаар сард хийнэ. Хэрвээ 12 дугаар сар гэхэд шинэ Ерөнхий сайд сонгогдохгүй бол бид төсөв хөрөнгө болон цаг хугацааны алдагдалд орж болзошгүй гэжээ.
Тэрээр Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн хооронд хийгдэх гэрээ амжилттай болвол ирэх онд зэсийн хэд хэдэн баяжмалын уурхай дээр ажиллаж эхэлнэ хэмээв.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт