ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОХУ-ын Цэргийн их сургуулийг улаан дипломтой төгссөн монгол бүсгүй

    Монгол бүсгүй ОХУ-ын Фрунзийн нэрэмжит ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургуулийг алтан медальтай төгсч, В.Путины уулзалтад уригджээ. Тодруулбал, Цэвээндоржийн Хишигсүрэн гэх дэслэгч бүсгүй  ОХУ-ын /Военный Университет/-ийг "Эдийн засгийн аюулгүй байдал" мэргэжлээр төгсөж энэ сарын 24-ний өдөр Батлан хамгаалах яамны орлогч сайд, армийн генерал Н.А.Панков болон армийн генерал И.И.Ефремов нараас Поклонная гора дахь ялалтын цэцэрлэгт хүрээлэнд “АЛТАН МЕДАЛЬ”, улаан дипломоо гардан авчээ.

    Энэхүү тохиолдол нь Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдаас улаан диплом, “АЛТАН МЕДАЛЬ”-тай төгсөж байгаа анхны тохиолдол юм.

    ОХУ-ын Батлан хамгаалах яамны нэрэмжит Цэргийн их сургууль нь В.И.Лениний нэрэмжит улс төрийн академи, ОХУ-ын зургаан том академи, их сургуулиудыг нэгтгэсэн 98 жилийн түүхтэй сургууль юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй