
УИХ-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын Монгол Улсын баялагийг барьцаалан мөнгө угаах, төрийн албан хаагчдын албан тушаалыг худалдах, ард иргэдийн фэйсбүүк, твиттер хуудсан нууцаар нэвтрэх зэрэг хууль бус үйл ажиллагааны талаархи бичлэг өнгөрсөн сонгуулийн үеэр олон нийтэд ил болсон билээ. Бичлэгийг олон нийтэд дэлгэсэн Г.Доржзодов гэх залуугийн амь нас аюулд ороод байгаа талаар нийгэмд мэдээлэл цацагдаж буй.
Тодруулбал, түүнийг Ц.Сандуй даргын зөвлөх гэх А.Ганбаатар “С.Зоригийн хэрэг шиг болгон шүү” хэмээн үргэлж дарамталж, хууль хяналтын байгууллагаар баривчлуулахыг завдаж байсан талаар Г.Доржзодов өөрийн нээсэн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Тэгвэл Г. Доржзодовын гэрийг цагдаа нар бүсэлж, баривчлах гэж байхад гэрийнх нь гаднаас сэтгүүлч Л.Мөнхбаясгалан live хийсэнд олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Энэ талаар сэтгүүлч бүсгүй өөрийн цахим хуудаснаа ийм мэдэгдэл хийжээ.


МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт