ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Говь” үйлдвэрийн галын тархалтыг зогсоожээ

    Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж байна гэсэн дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 2017 оны 06 дугаар сарын 14-ний 20 цаг 46 минутанд иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн ээлжийн 150 шахам албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласаар байна.

    Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээвэр нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийгдсэн тул галын тархалт эрчимтэй явагдаж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байжээ.

    Галын голомтод усны нөөцийг хангалттай хүргэх зорилгоор Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар, Хот тохижилт, үйлчилгээний газрын ус тээвэрлэх нийт 12 автомашинаар болон Улаанбаатар төмөр замын сүлжээг ашиглан 68 тоннын багтаамжтай ёомкс вагонтой усыг галын голомтод ойртуулан зөөвөрлөжээ. Ийнхүү гал сөнөөгчид 10 цагийн дараа галын тархалтыг зогсоож, голомтод задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй