ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэрэмжлүүлэг: ЭЕШ өгөхөөр явж байсан хүүхдүүд осолдож амиа алджээ

    Өнөөдөр буюу 6-р сарын 14-ний өдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байгаа билээ. Улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид ЭЕШ өгөхөөр явах замдаа зам тээврийн осолд өртөж амиа алджээ. Тодруулбал, тус аймгийн Өргөн сумын нутагт өчигдөр “North benz” маркийн автомашин “Sonata6” маркийн машинтай мөргөлдөж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн гэмтжээ. Тухайлбал, жолооч 49 настай нэг эрэгтэй, төгсөх ангийн 18 настай гурван эрэгтэй амиа алдсан байна. 

    Одоогоор тус хэргийг Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газарт шалгаж байна.Иймд, Замын цагдаагийн албанаас жолооч нарыг орон нутгийн замд анхаарал болгоомжтой явж, хамгаалах бүсээ зүүж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй