
2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 12:00 цагаас орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж байна. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэгчид орон нутагт байрлах шалгалтын 22, нийслэлд байрлах шалгалтын 27 байранд шалгалтаа өгөх юм.
Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт , иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлэн ирэх ёстой юм.
Боловсролын үнэлгээний газраас гаргасан хуваарийн дагуу заавал өгөх монгол хэлбичгийн шалгалтыг өнөөдөр 12:00-13:40 цагийн хооронд, зургаадугаар сарын 15-ны өдөр 10:00-11:20 цагаас англи хэлний шалгалт, 13:00-14:40 цагаас хими, 16.00-17:20 цагаас монгол улсын түүх, зургаадугаар сарын 17-ны өдөр 08:30-10:10 цагаас математик шалгалт, 11:30-12:50 цагаас газарзүй, 17:00-18:20 цагт Монгол хэл, зургаадугаар сарын 18-ны өдөр 08:00-09:20 цагийн хооронд нийгмийн тухай мэдлэг, 11:30-13:10 цагаас физик, 14:20-15:40 цагаас Орос хэлний шалгалтыг тус тус авах юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт