ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь

    Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14 буюу ирэх лхагва гарагт эхэлнэ.Ингэхдээ монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж, зургадугаар сарын 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалт өгөх аж.

    Харин зургадугаар сарын 19-нөөс шалгалтын материал засах ажил эхлэх бол долдугаар сарын 1-н гэхэд Боловсролын үнэлгээний төвийн eec.mn вэб сайтад бүх оноог байршуулж, сургуулиа сонгон элсэх боломжоор хангах юм.

    Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй. 

    Та шалгалтад орохдоо дараах материалуудыг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:

    1. Бүртгэлийн хуудас / Баталгаажуулсан байх/
    2. Суудлын хуваарь 
    3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
    4. Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй