
Нүүр болон биен дээрх тод мэнгэнүүд бусдын анхаарлыг татдаг. Мөн аливаа олон үггүйгээр тухайн хүний тухай сонирхолтой олон зүйлийг нэгэн зэрэг өгүүлдэг гэж хэлж болно.
Та үүнд итгэхгүй ч байж болно. Аялж, олонд алдартай болохыг мэнгэгүйгээр ч хийж болно шүү дээ. Гэхдээ эдгээр “мэнгэн сахиус” таны амжилтыг улам бататгах болно гэдгийг судлаачид хэлж байна.
Хоёр хөмсөг хоорондоо мэнгэтэй хүн ажил мэргэжилдээ хурдацтай ахих боломжтой. Карьерын шатаар харьцангуй хурдан "алхах", цалингаа нэмүүлэх, эсвэл өөрийн дуртай ажил хөдөлмөрөө эрхэлж амжилт олох гээд аль нь ч байж болно. Хамгийн гол нь ажил мэргэжилдээ амжилт гаргах үндэс суурь нь танд байгалиас заяагдсан ажээ.

Хэрэв та шанаан дээрээ мэнгэтэй бол та "мөнхийн аялагч". Та ажил мэргэжилтэйгээ холбоотойгоор их аялдаг байж болно, мөн зүгээр л сонирхолдоо хөтлөгдөн аялж, шинэ зүйлсийг судалж мэдэх хүсэлтэй нэгэн байж ч мэдэх юм.

Хэрэв таны хөмсөг болон нүдний хооронд мэнгэ бий бол, энэ таныг аливаа нөхцөл байдалд гайхалтай хурдан дасан зохицдог, бусадтай эв зүйгээ төвөггүй олдог нэгэн болохыг илтгэж байна. Та бол төрөлхийн "удирдан, манлайлагч". Бусад хүмүүс танд итгэж, өөрсдийг нь удирдан чиглүүлэх итгэл хүлээлгэх болно.
Чихэн дээрх мэнгэ нь тухайн хүнийг хийморлиг болохыг харуулдаг. Энэ нь оюуны сэтгэлгээг өндөр болгодог төдийгүй хурдан сэтгэдэг, ухаалаг нэгэн гэдгийг харуулдаг. Хэрэв хоёр чихэн дээрээ мэнгэтэй бол маш нөлөө бүхий амжилттай, таатай амьдралаар амьдрахыг харуулдаг. Харин Зүүн талын чихэн дээрээ мэнгэтэй бол амжилттай гэрлэлтийг илэрхийлдэг.

Хамрын үзүүр дээрх мэнгэнүүд нь сексийн хүсэл болон түргэн зантайг харуулдаг. Хамрын дунд болон дээд хэсгээр байх мэнгэ нь тун зарлаган бөгөөд мөрийтэй тоглоом, сээтэгнэлд мөнгөө үрэгч юм. Хамрын самсаа дээрх мэнгийг “Баялгыг хамгаалагч” хэмээн нэрлэдэг төдийгүй энэ нь хамрыг самсаа хажуунаас хамгаалахын адил таныг мөнгө, баялагыг арвилан хамгаалахыг билэгддэг.

Уруулан дээрээ мэнгэтэй хүмүүс бусдын хайрыг татахдаа чадварлаг төдийгүй, харьцангуй нээлттэй байдаг. Найз нөхөд дундаа хүндлэл хүлээсэн нэгэн. Мөн аливаа хоол, эд зүйл болон хүрээлэн буй бүх л зүйлсийн амт, чанарыг нэн тэргүүнд эрхэмлэдэг байна.

Хацар дээрээ мэнгэтэй хүмүүс баг хамт олон дунд хүндлэл хүлээсэн, төрөлхийн "хүчтэй" лидер. Мөн харьцангуй амжилттай байдаг буюу эд материалын хувьд ч баяжих магадлал өндөр байдаг гэнэ.

Алган дээрээ мэнгэтэй хүмүүс аливаа зүйлд тогтвортой байдлыг эрхэмлэгч. Санхүүгийн тогтворгүй байдал зэргээс зайлсхийлдэг, өөрөөр хэлбэл санхүү эдийн засгийн тал дээр сайтар тооцоотой байдаг.

Та хөлийн улан дээрээ мэнгэтэй бол та аливаа зүйлд "шинийг эрэлхийлэгч". Аль болох шинэ хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, танилын хүрээгээ тэлэх, шинэ газарт очиж үзэн, шинэ хоол амтлах дуртай нэгэн. Ийм мэнгэтэй хүмүүс ихэвчлэн нэр алдарт хүрч, бусдыг хойноосоо дагуулдаг.

Нүд, уруулын ойролцоох мэнгэнүүд Гоо үзэсгэлэнгийн хэмээн нэрийдэх бөгөөд учир нь бусдыг харааг онцгойлон татах чадвартай байдаг байна. Амны ойролцоох мэнгэнүүд нь оргилсон их хүсэл, тачаал, эротик байдлыг мөн бэлгэддэг.
Нүүрэн дээрх олонх мэнгэ нь биеийн бусад хэсэгт холбогдох мэнгэтэй байдаг. Жишээ нь: хөмсгөн дээрх мэнгэ нь мөр, гарын мэнгэтэй, хацар дээрх мэнгэ нь цээжин дээрх мэнгэтэй гэх зэргээр симитрик байрлалын дагуу байрласан байдаг байна.

Эх сурвалж: healthtipsportal
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт