ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Та уурлахаараа ямар үйлдэл хийдэг вэ?

    Яаж ч бие барьсан тэвчээр алдах тохиолдол бишгүй л гардаг шүү дээ. Харин та уурлахаараа ямар ааш гаргадаг вэ? Бидний ямар ааш гаргадаг нь одон оронд зурагдсан байдаг аж.

    Хонины орд

    Хонины ордынхон түргэн шатдаг шигээ, амархан “унтардаг”. Түргэн зантай энэ ордынхон амархан тайвширдаг бөгөөд тайвширсныхаа дараа муухай зан гаргасандаа харамсдаг. Гэвч тун удахгүй байдал дахиад л давтагдана.

    Хонины ордынхон дараах схемээр биеэ авч явдаг: Уур – тайвшрал – харамсал – уур – тайвшрал ...

    Үхрийн орд

    Үхрийн ордынхны уурыг хүргэхэд дуугаа хурааж чимээгүй болдог. Уурыг нь хүргэх шалтгаан нь оршсоор байвал уур бухимдал нь хуримтлагдсаар нэг л өдөр галт уул дэлбэрэх мэт болно. Гэхдээ энэ байдалд хүртлээ сайн тэсвэрлэнэ. Нэгэнт тэсвэр алдаж, галзууртлаа уурласан үхрийнхэн аймшигтай бөгөөд гартаа тааралдсан зүйлсээ шидлэдэг.

    Ихрийн орд

    Ихрийн ордынхны уур бухимдал хоёр янзаар илэрдэг. Эхнийх нь аймшигтайгаар орилж, хашгирдаг. Харин хоёр дахь ёжлол юм. Хэрвээ та ихрийн ордынхныг гомдоож уурлуулсан бол таныг удаан хугацаанд хорон муу үгээр утаж, ёжлох болно.

    Мэлхийн орд

    Мэлхийн ордынхон уурлахдаа өхөөрдөм, ямар ч гэм хоргүй гэж хэлж болно. Тэднийг уурлуулахад тэд зүгээр л гомдчихдог. Харин гомдсон гэдгийг нь хэн ч анзаарахгүй байвал дуугаа хураагаад, дотроо гомдлоо тээсээр л яваад байна.

    Арслангийн орд

    Хэрвээ арслангийн ордынхныг уурлуулсан бол зугатсан нь дээр. Нээрэн шүү! Учир нь тэд таны талаар юу бодож байгаагаа санаа зовох юмгүй нүүрэн дээр чинь хэлж орхино. Тэд толгой дээгүүр чинь сэлэм эргүүлж, уурлаж хашгиран, туйлж өгнө. Түүний уурлаж хашгирах дуу дараа нь ч таны чихэнд сонсогдсоор л байх болно.

    Охины орд

    Охины ордынхон зөвхөн биеэ барьж чаддаггүй, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс уураа ил гаргадаг гэж үздэг. Ийм ч учраас тэд биеэ барихдаа туйлын сайн. Гэвч энэ эрүүл мэндэд нь тийм ч сайнаар нөлөөлдөггүй. Охины ордынхон сэтгэл хөдлөлөө хэт барьдгаас болоод ходоод гэдэс, хоол боловсруулах  тал дээр асуудалтай байх нь элбэг.

    Жинлүүрийн орд

    Жинлүүрийн ордынхон аль болох биеэ барихыг боддог ч тэр бүр амжилттай байж чаддаггүй. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уурлачихаад дараа нь биеэ барьж чадаагүйдээ өөрийгөө зүхдэг. Гэвч дотроо хурааж байснаас гаргасан нь дээр гэж өөрийгөө тайвшруулдаг.

    Хилэнцийн орд

    Хилэнцийн ордынхон хэзээ ч уучилдаггүй. Хэрвээ та түүнийг уурлуулсан бол таны зүг хурц үг, хурц зүйл нисэж ирэх болно шүү.

    Нумын орд

    Нумын ордынхон гал дүрэлзэх мэт маш амархан асаж, амархан тайвширдаг. Амархан тайвширдаг шигээ гомдлоо амархан мартдаг. Уурлаад хагас цаг ч бололгүй яагаад уурлах болсон шалтгаанаа мартчихдаг.

    Матрын орд

    Матрын ордынхон уур, гомдлоо эцсээ хүртэл хураана. Гэвч нэг л өдөр сав нь дүүрч, тэсрэх болно. Энэ үед хяналтаа алдан, галзуу мэт уурлаж, цамнана. Уурлаж тайвшраад дараагийн удаа уур бухимдлын сав дүүрэх хүртэл сайхан ааштай, эелдэг зантай нэгэн байх болно.

    Бумбын орд

    Бумбын ордынхныг уурлуулах амаргүй. Гэхдээ та түүнийг нэгэнт уурлуулсан бол тэндээс зугтаад нуувчид орж, их шуурга намжихыг хүлээ. Үүний дараа Бумбын ордынхон таныг огт анзаарахгүй, таньдаггүй мэт аашилна. Энэ нь түүний уур, бухимдлаа мартах шалгарсан тактик юм.

    Загасны орд

    Загасны ордынхон эмзэг, мэдрэмтгий боловч тэд тийм ч амархан уурлаад байдаггүй. Ихэнхдээ тэр өөртөө уурлаж, бухимдах нь бий. Өөртөө уурлахаараа тэд тайван бус, ширүүн ааштай болдог. Тэд дотоод хүнтэйгээ сайтар ярилцаж байж тайвширч чаддаг байна.

    Тантай тохирч байна уу? Танд энэ мэдээ таалагдсан бол бусадтайгаа хуваалцаарай.

    Эх сурвалж: marketium.ru

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй