
Дээрх зургийг хараад хамгийн түрүүнд таны нүдэнд юу туссан бэ? Энэ нь таны сэтгэлд юу болж байгааг илэрхийлэх болно.
Та маш мэдрэмтгий, романтик нэгэн. Таны үүлэн дээгүүр хөвж, мөрөөдөх дуртай. Заримдаа бодит байдлыг мөрөөдөлтэйгөө хольж хутгах нь бий. Амьдралын нугачаанд бүдрэхгүйн тулд хөрсөн дээр буух хэрэгтэй шүү.
Хөлөг онгоц нь та яг одоо ядарсан байгааг илтгэж байна. Та хэсэг хугацаанд амарч, өөр зүйл хийж, одоо хийж байгаа ажлаасаа түр ч болтугай сатаарах хэрэгтэй. 3-5 хоногийн богино хугацааны амралт байсан ч болно. Бие, сэтгэлийн хэрэгцээ шаардлагыг анхааран сонсоорой. Ажлаа түр хойш тавиад, өөрөө өөртөө л санаа тавих хэрэгтэй.
Хэрэв та үүл, хөлөг онгоцыг нэг зэрэг харсан бол энэ нь таныг салаа замын үзүүр дээр зогсож байгааг илтгэнэ. Та аль замаар явбал дээр болохыг мэдэхгүй, өөртөө эргэлзэнэ. Таны далд ухамсар бүх зүйлээ мартаад ганц өдөр ч болтугай сайхан амрах тухай хүсэж байна. Та ингэх ч эрхтэй. Өөртөө цаг гарга. Хийсэн алдаандаа өөрийгөө битгий их буруутга. Амарч, эрч хүчээ нөхөөд авчихвал та хийх сонголтоо өөр өнцгөөс харж чадна.
Хэрвээ та өөр зүйл анзаарсан бол энэ нь таныг тун онцгой содон хүн болохыг илтгэнэ. Таны бүтээлч чанар өндөр хөгжсөн бөгөөд та бусад хүмүүстэй огт адилгүй, онцгойрч харагддаг. Бусадтай огт адилгүй, өөрийн хүслээр амьдардаг хэв маяг бусад хүмүүсийн сонирхлыг татдаг. Та өөр хүмүүст таалагдах гэж биш зөвхөн өөрт сонирхолтой зүйлээ л хийдэг. Аливаа өөрчлөлтийг тун нааштайгаар, хөнгөн хүлээж авдаг.
Тантай тохирч байна уу?
Эх сурвалж: www.marketium.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт