ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ”Приус” автомашины албан татварыг буцаан олгоно

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

    2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 50 хувийн онцгой албан татвар ногдуулж,  уг хуулийн дагуу иргэд албан татвараа төлж эхлээд буй. Тэгвэл энэхүү хууль манай улсад хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа хос тэжээлт буюу “Пруис” машины хэрэглэгч, борлуулагчдад эдийн засгийн урьдчилан тооцоолоогүй, огцом дарамт болж байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс гомдол, шүүмжлэл ирүүлсээр байгаа юм. Иймд дээр дурдсан автомашинд ногдуулах онцгой албан татварыг Засгийн газар тогтоох боломжтой болох тул 5 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашинд ногдуулсан албан татварыг татвар төлөгчид буцаан олгохоор болсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй