ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Даралт ихтэй хүний идэх ёстой хүнс

    Тослог багатай сүү 

    Сүү тэр дундаа тослог багатай сүү хэрэглэснээр та кальци болон D витамины хэрэглээгээ бүрэн нөхөж чадна. Сүү нь даралт ихсэлтийг 5-10 хувиар бууруулж байдаг.

    Бууцай 

    Бууцай нь организмаас илүүдэл хог шаар, хогийг гадагшлуулахад тусалдаг бөгөөд фолийн хүчлийн агууламж өндөртэй. Энэ ногооны бас нэг тустай тал нь капилляр судсыг бэхжүүлж, судас хатуурлын эсрэг үйлчлэлтэй учраас цусны даралтыг бууруулах нөлөө үзүүлдэг. 

    Наран цэцгийн үр 

    Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд чухал хэрэгцээт Е амин дэм, никотины хүчил, кали, магнийн эх үүсвэр юм.

    - мэдрэлийн тогтолцоо, хоол боловсруулах замын байдалд таатай нөлөө үзүүлнэ;

    - арьс, үс, хумсны гоо сайхан болон эрүүл байдлыг дэмжинэ

    - хавдрын эсийн хөгжлийн хурдыг сааруулах үйлчилгээтэй 

    Улаан вандуй 

    Илчлэг болон тослог багатай бөгөөд уургийн эх үүсвэр болдог ба биен дэх сахарын түвшинг барьж биеийн жинг тогтмол байлгахад гол нөлөөтэй. Биеийн жин их / таргалалттай /, чихрийн шижин, бөөрний юмуу зүрхний өвчтэй хүмүүс хүнсэндээ хэрэглэх нь тохиромжтой. Мөн вандуй нь уураг ихээр агуулдаг тул хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэхэд, хүүхдийн өсөлт хөгжилтөнд таатай нөлөө үзүүлнэ. Мөн цусны даралтыг тэнцвэржүүлж, зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг. 

    Жигнэсэн төмс 

    Жигнэсэн төмс нь хүний зүрхэнд хамгийн их дутагдаж байдаг магни болон калигаар баялаг байдаг. Эдгээр нь цусны эргэлтийг хэвийн болгох хамгийн их үйлчлэлийг үзүүлж байдаг учраас даралт өндөртэй хүмүүст шарсан, хуурсан, чанасан биш жигнэсэн төмс идүүлж байвал нэн тохиромжтой. 

    Гадил жимс 

    Хэрэв чи цусны өндөр даралтандаа санаа зовдог бол гадил жимсийг өргөн хэрэглэ. Ялангуяа байнга эм хэрэглэхийг хүсдэггүй хүмүүст бүр илүү тохиромжтой. Өдөрт 2 ширхэг гадил жимс идэх нь цусны даралт буулгахад маш сайн гэдэг нь нотлогдсон. Эрдэмтдийн үзэж буйгаар гадил жимсэнд агуулагдах кали нь ингэж хүний биед сайнаар нөлөөлдөг аж.

    Ногоон буурцаг 

    Япон, Хятад, Зүүн Өмнөд Азийн орнууд болон АНУ–д хамгийн өргөн хэрэглэдэг, хүнсний болон эмийн ургамал мөн. Ургамлын буурцаг 20% орчим тос, 50% хүртэл уураг, 30% нүүрс ус агуулна. Багтраа болон зүрхний эмгэгт ихээхэн тустай ургамал юм байна. 

    Хар шоколад 

    Хар шоколад иддэг хүмүүсийн цусан дахь глюкозын хэмжээ багасч, зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл багасдгийг харуулжээ. Хар шоколаданд байдаг флаванол гэдэг бодис нь антиоксидант агуулдаг бөгөөд үрэвслийн шинжийг багасгадаг гэнэ. Шоколадны бас нэг vнэтэй чанар нь сэтгэл санааг өөдрөг болгодог. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй