ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Машин нь шатсан жолоочид даатгалаас машин өгчээ

    Энэ сарын 10-нд баруун дөрвөн замын урд зогсоолд тoyota prius автомашин шатсан хэрэг гарсан. Улмаар жолооч Н.Атарцэцэг фэйсбүүкийн приус эзэмшигчдийн нэгдсэн хуудаст энэ талаараа бичсэнээр хоёр сая гаруй төгрөгийн хандив цуглуулж чадсан юм.

    Тэгвэл Миг даатгалын компани гэрээнд заасан үүргээ биелүүлж, Н.Атарцэцэгт нөхөн төлбөрийг бүрэн олгожээ. Тэрбээр Хаан банкны лизингээр дээрх 2004 онд үйлдвэрлэсэн Toyota Prius маркийн автомашиныг худалдан авахдаа МИГ Даатгал ХХК-д Авто тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгэсэн байжээ. Гэтэл машинаа худалдаж аваад удаагүй байхад нь дээрх харамсалтай тохиолдол болж машин шатсан байна. Ингээд МИГ Даатгал ХХК гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийн өргөдөл, материалыг даатгуулагчаас хүлээн авч, хянаад даатгалтай байсан машиныг машинаар нь нөхөн төлөх шийдвэр гаргаж, 2006 оны тoyota prius  маркийн машин гэрээний дагуу нөхөн олгосон байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй