ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эргүүлийн 42 автомашиныг таблетаар тоногложээ

    "Аюулгүй хот" төслийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөлд байдалд тохирсон, оновчтой, үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор "Гэмт хэргийн хяналтын цогц систем", "Телекамер", "Эргүүл" дэд хөтөлбөрүүдийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.

    Цагдаагийн байгууллагын алба хаагч нь үйл ажиллагаандаа албаны шаардлагатай мэдээллийг авч ашиглан иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, ажил үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор "Таблет" төхөөрөмжийг нэвтрүүлжээ.

    Алба хаагчдаас таблет төхөөрөмжийг ашиглан сэжиг бүхий 350 хүн, 415 тээврийн хэрэгслийг шалгаж, 726 хүнийг 25,504,000 төгрөгөөр торгож, эрэн сурвалжлагдаж байсан 125 хүнийг олж тогтоосон байна.

    Гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, олж тогтоох зорилгоор дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн алба хаагчдад хөдөлгөөнт явуулын тоног төхөөрөмж/Таблет/-өөр эхний ээлжинд 42 автомашиныг тоноглож, хөдөлгөөнт телекамеруудыг гэмт хэрэг ихээр гардаг эмзэг цэгүүдэд байрлуулах ажлууд хийгдэж байна.

    Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй