ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Эцэг эхчүүдийн анхааралд: ЗЦА-наас зөвлөж байна

    Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү. Тэгвэл замын цагдаагийн албанаас гаргасан зөвлөмжийг хүргэе.

     Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай.

     Хоёрдугаарт: Өөрийн болон өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.

     Гуравдугаарт: Хэрвээ та бага насны хүүхэдтэй хамт явж байгаа бол түүний нас, биеийн өндөр, жинд тохирсон хамгаалалтын суудлыг заавал хэрэглээрэй.

     Дөрөвдүгээрт: Гол анхаарлаа зөвхөн жолоонд хандуулаарай. Өөрөөр хэлбэл гар утас хэрэглэх болон бусад жолоочийн анхаарлыг сарниулах үйлдэл бүү хийгээрэй. Энэ нь таныг болон таны гэр бүл, найз нөхдийг эрсдэлд оруулна.

     Тавдугаарт: Зуны улиралд хүмүүс мотоцикль, мопед, унадаг дугуй болон явганаар хөдөлгөөнд оролцох нь их байдаг учир анхаарал болгоомжтой байж, тэднээс зай барих хэрэгтэй юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй