
Өнөөдөр та бүхэнд нэгэн хөгжилтэй сонжоог туршаад үзэхийг санал болгож байна. Та дээрх зургийг хараад хамгийн их таалагдсан түлхүүрийг сонгоорой.
Та хамгийн энгийн түлхүүрийг сонгосон байна. Энэ нь таныг аливаа асуудалд эрүүл ухаанаар ханддаг, тогтвортой зан араншинтай нэгэн болохыг илтгэнэ. Жижиг сажиг зүйлд санаа зовоод байдаггүй, шударга шулуун зантай хүн. Товчхондоо хэлэхэд амьдралд сэтгэл хөдлөлөөр биш, харин эрүүл ухаанаар ханддаг. Хүмүүс таныг сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, хаалттай хүн гэж тодорхойлох нь бий. Ингэж хэлэхэд нь та нэг их эмзэглээд байдаггүй. Учир нь сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй байх тактикийг та зориуд сонгосон. Магадгүй ийм тактик сонгоход амьдралд тань болж өнгөрсөн ямар нэг тохиолдол хүчтэй нөлөөлсөн байх.
Та хээ угалзтай, уран нарийн хийцтэй түлхүүрийг сонгожээ. Энэ нь хүмүүс тантай хамт байхад амаргүй болохыг илтгэнэ. Магадгүй та бусад хүмүүст хэтэрхий хатуу, шүүмжлэлтэй ханддаг байх. Энэ шалтгаанаар хүмүүс танаас аль болох холуур байхыг боддог. Хэрэв та удирдах албан тушаал эрхэлдэг бол ажилтнууд тань таныг хүндэлдэг боловч эмээдэг. Та бусад хүмүүст гэлтгүй өөртөө ч өндөр шаардлага тавьдаг. Хүн бол машин биш, хаяа ч болтугай амарч, тайвшрах хэрэгтэй гэдгийг санахад илүүдэхгүй.
Та навчны хэлбэртэй түлхүүрийг сонгосон байна. Энэ нь таныг маш өөдрөг үзэлтэй, амьдралд “Бидэнд тохиолдох бүх зүйл өөрийн гэсэн учир шалтгаантай” гэсэн уриа дор амьдардаг нэгэн болохыг илтгэнэ. Таны өөдрөг үзэл амьдралын хүнд хэцүү мөчүүдэд нэг бус удаа аварч байсан. Гэвч хэт өөдрөг, гэнэн үзэлтэй хүмүүс өөрт нь тулгараад буй бодит аюулыг ойлгож ухаарахгүй байх харалган зантай байдгийг санаарай.
Та бол бусдаас онцгой, содон нэгэн. Иймдээ ч онцгой, содон хэлбэртэй түлхүүр сонгосон болов уу. Та шинэ санаа, урам зоригоор дүүрэн байдаг. Магадгүй таны ажил мэргэжил уран бүтээлтэй холбоотой байх. Та өөрөө л хүсвэл дотроо нуугдаж байгаа их авьяасыг ашиглаж чадна. Та бага зэрэг залхуу, бас хөнгөмсөг зантай. Жижиг сажиг зүйл дээр бухимддаг зангаа татчихвал хүссэн зүйл чинь бүтэх болно.
Та ямар ч хаалгыг онгойлгож чадах, найдвартай түлхүүр сонгожээ. Энэ нь таныг өмнөө тавьсан зорилгодоо заавал хүрдэг занг илтгэнэ. Зорилгодоо хүрэхэд ямар ч зовлон бэрхшээл танд саад болж чадахгүй. Та бол хүчтэй, өөртөө итгэлтэй нэгэн. Бусад хүмүүс таны талаар юу гэж боддог нь танд огт хамаагүй бөгөөд та өөрийн байр суурь, үзэл бодолдоо хатуу зогсож чаддаг. Магадгүй энэ нь таны сул тал байх. Заримдаа алдаагаа хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй шүү.
Та сонгодог хийцийн түлхүүр сонгосон байна. Та хуучинсаг үзэлтэй бөгөөд өөрчлөлтийг хүлээн авах тун дургүй нэгэн. Замаасаа жаахан хазайхад л та уурлаж, бухимддаг. Аливаа өөрчлөлтийг өөдрөгөөр хүлээн авч байхыг хичээгээрэй. Өмнө чинь олон өөрчлөлт хүлээж байгаа, энэ бүхэнд бухимдаж стрессдээд байвал өөрт чинь л муу шүү дээ. Өөрчлөлт сайхан зүйл авчирна гэдэгт итгэх хэрэгтэй шүү.
Эх сурвалж: www.mirkrasoty.life
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт