
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр дөхөж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Эх үрсийн баярыг угтан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүрэгт явуулжээ.
Шалгалтын үеэр нийт 211 зөрчил илрүүлснээс 104-ийг газар дээр нь арилгуулж улсын байцаагчийн 30 заалт бүхий дөрвөн албан шаардлага хүргүүлжээ.
Хяналт шалгалтын явцад шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж худалдаалсан болон хугацаа нь хэтэрсэн 74 нэр төрлийн, 448 ширхэг, 1.565.710 төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгуулах арга хэмжээ авсан байна. Үүнээс 69 нэр төрлийн, 1.444.910 төгрөгийн бүтээгдэхүүн нь хугацаа хэтэрсэн байж. Үүнд ундаа, жүүс, сок, гаа, бохь, шоколад, набор, кесел, чокопай, резинэн чихэр, модон чихэр, тоглоомтой чихэр зэрэг багтжээ.

Тиймээс НМХГ-аас хүүхдүүддээ бэлэг сонгохдоо анхаарах зөвлөмжийг хүргэе.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт