
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын математикийн улсын шалгалт өчигдөр орон даяар эхэлсэн. Гэвч шалгалтын материал задарсан учир улсын шалгалтыг дахин авахаар болжээ.
Тодруулбал,Математикийн хичээлийн шалгалтын материалыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн сургалтын менежер П.Өлзийхишиг нууцлалын баталгаа гаргасан үүрэг, хариуцлагаа зөрчиж сэдэв даалгаврыг шалгалт эхлэхээс өмнө задалж олон нийтийн цахим хэрэгслээр тараасан нь баримтаар нотлогдсон байна. Иймд тус сургуулийн захирал тушаал гаргаж П.Өлзийхишигийг албан үүргээс нь чөлөөлсөн бөгөөд 12 дугаар ангийн математикийн шалгалтыг хүчингүйд тооцож 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 12.00 цагт дахин авах болсныг албан ёсоор зохион байгуулахаар болсон байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт