ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Сэрэмжлүүлэг:Хятадын хатаасан жимс, хар чавга нянгийн бохирдолтой байна

    Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар хими, нян судлалын шинжилгээ хийж, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй хүнсний болон бусад 22 нэр төрлийн бүтээгдэхүүний жагсаалт гаргажээ. Улмаар Хятад улсаас оруулж ирсэн хямд үнэтэй, хүүхдүүдийн худалдаж авах сонирхолтой, хаяг шошгогүй зах, дэлгүүр, ТҮЦ-ээр зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзахыг анхааруулсан байна.

    Шинжилгээгээр хятад чавга, хатаасан жимс нянгийн бохирдолтой, мөн тус улсад үйлдвэрлэгдсэн цэлцэгнүүр, шоколад, шүгэлтэй чихэр, сүүтэй чихэр, ундаа, савхан печень, мөхөөлдөс, халуун ногоо(нитритийн хэмжээ их), бүх төрлийн бохь, хүнсний бус будагтай гаа, тамхин бохь зэргээс гэдэсний бүлгийн нян илэрчээ. Мөн хуурай сүү, сүүн бүтээгдэхүүнээс меламин, дамбаоли хөөлтөөс хар тугалга илэрсэн бол шүдний ооны химийн бодисын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсныг сэрэмжлүүлсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй