ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Адууны хулгайчийг мөрч нохой илрүүлжээ

    Хурдан удмын адуу хулгайлсан этгээдүүд адууг махалж байсныг цагдаагийн алба хаагчид мөрч нохойн тусламжтайгаар илрүүлэн баривчилжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 41 тоотод оршин суух иргэн Э “Хурдан удмын морио хулгайд алдлаа” гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу ЦЕГ-ын Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Чингэл Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт хэргийн газарт очиж, нохойг мөрдлөгөд ашигласнаар тухайн гэмт хэргийн халуун мөрөөр нь шуурхай илрүүлжээ.

    Дээрх хэргийг Баянзүрх дүүрэгт оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй М гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байсныг  тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй