
Улаанбаатар хотын төв талбай, НЗДТГ-ын байрны гадна ил задгай бие засаж буй хоёр гадаад иргэний зураг фэйсбүүк, твиттерээр цацагдсан. Уг зургийг харсан иргэд ихээхэн бухимдаж, эгдүүцсэн юм. Улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Шүүхээс Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу тус бүрийг нь 15000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. Зөрчил гаргасан гадаад иргэд тус өдөр "Улаанбаатар марафон 2017" Олон Улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт иржээ. Улмаар хэлмэрч, хөтөчгүй явсан тул бие засах газар ололгүй, ийнхүү бие зассан хэмээн хэлсэн байна. Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлал хүсч байгаагаа цагдаагийн байгууллагаар уламжлуулжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт