MN 25 дугаар суваг телевизийн “Make in the Band 2” реалити шоунд оролцсон охидоос шалгаран гарч ирсэн хамтлаг бол “Extacy”. Хамтлаг болж анх байгуулагдсан цагаас гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг продюсерлэж “Чам руу” “You win”, “Miss You”, “Ион гэрэл” зэрэг нэлээд дууг нь гаргасан.
Хамтлагийн продюсер хамтлагийн гишүүдийг цөөлж, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй болгосноо албан ёсоор танилцуулсан. Хамтлагийн дөрөв дэх шинэ гишүүнийг Б.Уянга гэдэг, “Nature Sound” студид дуулаачийн сургалтад суралцдаг байжээ. Сүүлийн үед тэдний талаар таагүй яриа сонсогдох болж, нэг гишүүнийг нь хар тамхины хэрэгт холбогдсон мэдээлэл саяхан цацагдсан. Мөн EXtacy гэх нэр нь нэг төрлийн хар тамхины нэршил, үүгээрээ залууст буруу үлгэр дууриал үзүүлж байна хэвлэлээр бичигдсэн
Энэ талаар дуучин Ж.Алтанцэцэг “Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Хамтлагийн гишүүдийн ээжтэй нь уулзаад тийм зүйл байхгүй гэдгийг олж мэдсэн. “Extacy” хар тамхины нэр биш. Анх Рагу эмоци, эрч хүч, доргио гэсэн утга илэрхийлж ийм нэр өгсөн. Товчхон хэлбэл сэтгэл хөдлөлийн дээд цэг хэмээх утгаар нэрлэсэн” хэмээн тайлбарлажээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт