
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсуудын 2014 оны чуулган БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа билээ. Тэгвэл 2015 онд Филиппинд уг чуулга уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Ийм шийдвэрийг Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улсууд эдийн засгийн удирдагч нарын 22 дахь удаагийн уулзалтын төгсгөлд гаргасан тунхаг бичигт дурдсан байна. Харин 2016 онд Перу, 2017 онд Вьетнам, 2018 онд Папуа-Шинэ Гвиней, 2019 онд Чили, 2020 онд Малайз, 2021 онд Шинэ-Зеланд, 2022 онд Тайландад тус байгууллагын чуулга уулзалтыг зохион байгуулах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт