Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс ихэнхдээ баруун Европын, Япончуудын дунд түгээмэл байдаг байна. Энэ бүлгийн цустай хүмүүс ихэнхдээ манлайлагчид байдаг.
Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс хүнд байдлаас гарц олохдоо сайн, шинэ орчинд хурдан зохицож чаддаг. Ойр дотныхондоо үр дүнтэй, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чаддаг ч гэсэн өөрт тохиолдсон зүйлээ шийдвэрлэхэд хүндрэлтэй тулгардаг байна.
Энэ бүлгийн цустай хүмүүс багш, эмч, төрөл бүргийн зохион байгуулагчийн мэргэжил сонговол амжилтад хүрнэ.
Ихэнхдээ зүрх, дэлүү, харааны тогтолцоо өвчлөх шинжтэй байдаг. Мөн нөхөн үржихүйн өөрчлөлт, элэг, бөөр өвдөх магадлал ихтэй тул анхаарч байх хэрэгтэй.
Хэрэв энэ цусны бүлэгтэй эрчүүдийг бүрэг, ичимхий гэж тодорхойлоход болно. Энэ бүлгийн цустай эр хүн ханиа сонгосон бол насан турш үнэнч байж чаддаг гэнэ. Ийм үнэнч эрчүүдийг олоход бэрх.
Эмэгтэйчүүд. Энэ бүлгийн эмэгтэй хүмүүс хамгийн сайн эзэгтэй байж чаддаг байна. Энэ цусны бүлэгтэй эмэгтэйчүүдийн хувьд хайртай хүмүүсээ халамжилж, үнэнч байх нь зан чанарынх нь салшгүй хэсэг нь юм. Тэдний сэтгэл зүрхийг татах амаргүй, их ч хугацаа шаардагдах болно. Гэхдээ нэгэнт сэтгэлийг нь татаж чадсан бол тэр 100 хувь нээлттэй байх болно.
Эх сурвалж: fithacker.ru
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт