Монголын үндэсний сагсанбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын Лос-Анжелес хотод болсон NIKE 3X3 тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн баг тамирчид, мөн Тайваньд болсон сагсанбөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээнд V байрт шалгарсан залуучуудын шигшээ багийг хүлээн авч уулзан, мөнгөн шагналаар урамшуулан шагнав.
Спортын хувцас хэрэглэлийн “Nike” компаниас зохион байгуулдаг “Nike 3 on 3” гудамжны сагсанбөмбөгийн тэмцээнд П.Болортулга, Б.Дорждамба (Альянс Тех Харцагууд), Д.Мөнхтүвшин (Их Өргөө Аравтууд) гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг тэмцээний хоёрдугаар зэрэглэлд өрсөлдөж, 32 багаас цойлон гарч түрүүлсэн билээ. Тус тэмцээнд Америкийн 1200 багийн 4500 гаруй тамирчин өрсөлдсөн юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт