Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахал гарсантай холбогдуулан нийслэлд тарваганы мах оруулж ирэхийг хориглоод буй. Тэгвэл НМХГ гэнэтийн шалгалт хийж вокзалын ойролцоох ТОСА худалдааны төвийн гаднаас 14 ширхэг тарваганы мах илрүүлэн хураан авчээ. 04-70 УНВ улсын дугаартай Соната 6 маркийн машины эзэд тарваганы мах гар дээрээс худалдаалж байгаад баригдсан аж.
НМХГ-ынхан тарваганы махыг Гоц халдварт судлалын үндэсний төвд хүргүүлж шинжлүүлэх бөгөөд шинжилгээний хариу маргааш гарна.
Хууль зөрчин хорио цээрийн дэглэмтэй үед тарваганы мах борлуулсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгодог байна. Мөнгөн торгуулийн хэмжээ бага байдаг нь эргээд хууль зөрчигчдийг өөгшүүлдэг гэж албаны хүмүүс хэллээ.
Б.Хаш
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт