2014 оны 11 сарын 15
2015 оны төсөв анх өргөн барихаасаа л асуудал дагуулсан. Гэсэн хэдий ч Улсын Их Хурал дахь намын гурван бүлэг болон Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг идэвхитэй ажилласны үр дүнд ирэх оны төсвийг хугацаанд нь баталлаа. Энэ жилийн төсвийн гол зүйл бол эдийн засгийн болзошгүй хямралаас сэргийлж улсын төсвийн урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөөр бууруулж баталсан явдал юм.