2014 оны 12 сарын 2
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн танхим 19 сайдтай байх хувилбар яригдаж байгаа юм байна.Тодруулбал, АН 10, МАН 6, Шударга ёс эвсэл 2, ИЗНН 1 сайдын суудал авах урьдчилсан тохироо яригдаж байгаа аж. Хууль зүйн сайдад Д.Дорлигжав, Гадаад, харилцаа, эдийн засаг хамтын ажиллагааны сайдад Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын нэр яригдаж С.Оюун, С.Эрдэнэ, Л.Гантөмөр нар улиран сонгогдоно гэх сураг байна. Гэхдээ эхлээд засгийн бүтцийг батлуулах ёстой учир одоогоор сайдуудын нэрс, намуудын яамдын хуваарилалт тийм ч тодорхой болоогүй байна.