2014 оны 12 сарын 5
УДЭТ-ын хамт олон театрынхаа алтан үеийн болоод ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил театрын алтан үеийн болон ахмад 10 уран бүтээлчийн алдрыг хүндэтгэн, 70, 90, 100 насных нь ойг тэмдэглэх “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээ маргааш болно.